Шинэ коронавирусийг ялсан Шинэ Зеланд



Цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд 5 сая орчим хүн амтай Шинэ Зеланд улсад халдвар авсан 1497 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас барсан тухай Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд дурдсан байна. Энэ бол эрүүл мэндийн тогтолцоо маш сайн хөгжсөн барууны бусад улстай харьцуулахад халдварын тохиолдол ба нас баралтын тоо хамгийн цөөн гэсэн үг юм. “XXI зууны тахал” гэгдэх коронавирусний эсрэг хийж буй тэмцлийн үр дүнг хэлэлцэх нь эрт байгаа боловч алс холын нууцлаг энэ улс цар тахлыг амжилттай сөрөн зогсож байгаа нь дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлж байна.

Номхон далайд орших энэ улсын талаар бид юу мэдэх билээ? Их Британийн колони байсан улс, ахмад Грантын хүүхдүүд эцгийгээ хайж явахдаа Шинэ Зеландын уугуул иргэд болох маори гэдэг омгийнхонтой тааралдаж, адал явдалтай учирдаг тэр газар, Ж.Р.Толкиений гайхамшигт зохиолоос сэдэвлэсэн “Бөгжний эзэн” цуврал киноны зургийг авсан газар гэдгээр нь дунд насныхан болон залуус ерөнхийд нь гадарлана.

Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Шинэ Зеландын эрх баригчид 3 дугаар сарын 25-наас хойш үйлчилсэн онц байдлын дэглэмийг цуцалж, хөл хориог II түвшинд хүртэл бууруулсан ба түүнийг цаашид сулруулах эсэхийг 25-ны өдөр хэлэлцэн шийдэх аж. Үүний сацуу коронавирусний тархалтаас сэргийлэхийн тулд зайнаас харилцахдүрмийгурьдын адилягштал мөрдөхийг ард иргэддээ уриалсан байна. Ерөнхий сайд Ж.Ардерн мэдэгдэхдээ “II түвшний хөл хорионы үед жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүд, худалдааны төвүүд, зоогийн газар, кинотеатрууднээгдэхбол сургууль, их дээд сургуулиудын хичээл 18-ны өдрөөс эхэлнэ” гэлээ.

Ингэснээр хоёр сар хүрэхгүй хугацааны дараа шинэ зеландчууд коронавирусийг ялан дийлнэ гэсэн зорилгодоо хүрч чадлаа. Гэхдээ тэд ялалтаа тэмдэглэх гэж яарахгүй байна. Учир нь, зарим өдөр халдварын 1-2 тохиолдол илэрч байгаа учраас Ерөнхий сайд Ардерн “вакцин гарах хүртэл тэмцэл үргэлжлэх болно” гэдгийг санууллаа.

Хөл хорионы үеийн хатуу арга хэмжээ

Одоо цар тахлын тархалтын байдлыг харуулсан график зургийг харъя. Халдварын эхний 6 тохиолдол илэрсэн 3 дугаар сарын 14-нд гадаадаас ирж буй хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн бол дараагийн 10 тохиолдол 18-ны өдөр бүртгэгдсэний маргааш буюу 19-нд Шинэ Зеланд улс хилээ хаажээ. Ингээд 23-нд орон даяар хөл хорио тогтоож, улмаар 25-нд онц байдал зарласан байна.
Үүнтэй зэрэгцээдШинэ Зеландын эрх баригчид цар тахлын эсрэг хариу арга хэмжээний дөрвөн түвшнийг зарлалаа. Бэлэн байдлын IV түвшин гэдэг нь улс орон даяар хөдөлгөөн бараг бүрэн зогсоно гэсэн үг.  Ингээд ердөө 4-хөн хоногийн дараа улс орон даяар бэлэн байдлын II түвшнээс IV түвшин рүү шилжсэн байна. Гэтэл 3 дугаар сарын 20 гэхэд Их Британийн хүүхдүүд хичээлдээ явж байлаа. 


14-ний өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Арден хэлэхдээ“Шинэ Зеланд бол Номхон далай дахь арлын улсуудыг чиглэсэн зам дахь гол зангилаа газар учраас хөрш орнуудаа хамгаалах хариуцлагыг бид хүлээх ёстой”гэж байсан юм. Нөгөөтэйгүүр, өндөр хөгжилтэй бусад улстай харьцуулахад эрчимт эмчилгээний тасгуудын орны тоо цөөн учраас Ерөнхий сайд Арден маш шийдэмгий хурдан арга хэмжээ авсан гэж Оклендийн их сургуулийн микробиологич Сиуси Уайлс үзэж байна.


Онц байдал, хөл хорионы үед өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчсөн хүмүүсийн талаар мэдээлэл авах тусгай цахим хуудас нээн ажиллуулжээ. Худалдан авагчид дэлгүүр рүү нэг нэгээрээ орох ба энэ журмыг зөрчсөн хүмүүсийг цагдаа нар хайр найргүй торгож байлаа. Үүний сацуу эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих хэд хэдэн арга хэмжээг авчээ. Ипотекийн зээл төлөх хугацааг 6 сараар хойшлуулж, зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүс нийтийн тээврээр үнэгүй зорчиж, орон сууцны түрээсийн үнийг нэмэгдүүлэхийг хоригложээ. Ипотекийн зээл авсан иргэд ба бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд эхний ээлжинд банкууд 3,6 тэрбум доллар гаргасан байна. 

Үүний сацуу засгийн газрын гишүүдийн цалинг 20 хувиар бууруулсныг дурдах нь зүйтэй. Албан тушаалтнууд бол Шинэ Зеландад дээд давхаргын онцгой эрх ямбатай хүмүүс биш ажээ. Жишээ нь, Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк  хөл хорионы журмыг зөрчин гэр бүлийнхний хамт наранд шарлагын газарт очсоныг илрүүлж,түүнийалбан тушаалыг бууруулсан байна. Сайдыг бүрмөсөн халаагүйн учир гэвэл, тэрбээр халдвар судлалын салбарт туршлагатай мэргэжилтэн тул түүний мэдлэг чадварыг цар тахлын үед ашиглах гэсэн хэрэг. Харин тахал намжсаны дараа түүнийг ажлаас халах нь тодорхой.

Одоогийн байдлаар Шинэ Зеландын 127 мянга орчим иргэнд “Ковид-19”-ын шинжилгээ хийгээд байгаа нь 100 мянган хүн тутамд хийсэн шинжилгээний тоог АНУ-тай /5,5 сая/ харьцуулахад 30 гаруй хувиар илүү байна.  Шинжилгээ хийлгэсэн шинэ зеландчуудын 1 хувь нь халдвар авсан бол АНУ-д 20 хувь байх жишээтэй. Бусад улсад халдвар авсан нэг хүн 2,5 хүнд халдвар дамжуулж байгаа бол хатуу чанга хөл хорио тогтоосон Шинэ Зеландадэнэ үзүүлэлт0,4 болж буурчээ. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан хэлэхдээ, Шинэ Зеландад шинжилгээний 10 сөрөг хариу тутамд 1 эерэгхариуногдож байгаа нь тун сайн үзүүлэлт гэдгийг онцлонтэмдэглэсэнбайна. Гэх мэт шийдэмгий арга хэмжээнүүд авсны үр дүнд 6 долоо хоногийн дараа цар тахлын дэгдэлт үндсэндээ зогсож, улс орон даяар хэвийн амьдралд эргэн орж эхэллээ.


Төр засагт итгэх итгэл ба шийдэмгий Жасинда

“Манай эрх баригчид маш сайн ажилласан, гэхдээ хөл хорионы журмыг сахин мөрдөнө гэдэг бол ард иргэдийн хариуцлагын асуудал мөн. Би Йемен, Израиль, Польш, Эквадорт ажиллаж байсан хүн. Улс орнуудын иргэдтэр бүриймонцгойбайдал тогтоохыг хүлээнзөвшөөрдөггүй. Төр засагт итгэх, үл итгэх нь хямралын үед маш том хүчин зүйл болдог. Хүн амын менталитет буюу үндэсний сэтгэлгээ чухал үүрэгтэй. Барууныхны сахилга баттай байдал нь зарим тохиолдолд илэрч байсанбол хятадууд эрх баригчдынхаа гаргасан бүхий л заавар журмыгягшталбиелүүлж байсан” гэдгийг Шинэ Зеландын нийгэм судлаач Шон Адамс дурдлаа. Гэтэл Румын улсад гэхэд сар хүрэхгүй хугацаанд тусгаарлалтын журам зөрчсөн 200 мянга орчимхүнийг78 сая еврогоор торгосонбайх жишээтэй.  

Шинэ Зеландад онц байдал зарласнаар эрх баригчид цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авах боломжтой болжээ.Ер нь бол,онц байдал тогтоохыг нийгэм даяараа тэр бүр ойлгон дэмждэггүй. "Colmar Brunton" гэдэг байгууллагын явуулсан санал асуулгын дүнг үзвэл, засгийн газраас цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг шинэ зеландчуудын 87 хувь нь дэмжиж байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн Отаго их сургуулийн профессор Майкл Бекер-ийн дүгнэн хэлснээр, Шинэ Зеландын эрх баригчид манлайлал ба шинжлэх ухаанч хандлагыг хослуулсан нь коронавирусийг ялан дийлэх гол хүчин зүйл байжээ.

Хөл хорионы үед Ерөнхий сайд Ж.Ардерн Эрүүл мэндийн сайд Эшли Бломфилдын хамт хэвлэлийн хуралдбайнгаоролцож байв. Тэрбээр халдварын тархалтыг зогсоож чадсан хэдий ч IV түвшний хөл хориог дахиад 5 хоногоор сунгажээ. Хамгийн гол нь, шинэ зеландчууд түүний энэ шийдвэрийг дэмжжээ.  

Ер нь бол,Ерөнхий сайдын нэр хүнд асар өндөр байгаа бөгөөд нэг ёсондоо түүнийг тахин шүтэх “жасиндамания” гэдэг үзэгдэл бий болжээ.   

2017 оны 10 дугаар сард 37 настайдаа Шинэ Зеландын түүхэндэххамгийн залуу ерөнхий сайдаар томилогдсон энэ эмэгтэй ижил хүйстнүүдийн жагсаалд оролцон үг хэлснээс гаднаүр хөндөлтхийлгэх,марихуан хэрэглэхийг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурьтайулстөрч юм.  2019 оны 3 дугаар сард Крайстчерч хотын лалын сүмүүдэд гарсан террорист халдлагын дарааЖасиндахижаб өмсөн Шинэ Зеландын мусульманчуудтай уулзаж, тэдэнтэй эв санааны нэгдэлтэйгэдгээилэрхийлж байв. Тэрбээр эдийн засгийн салбарт протекционист буюу зохицуулан хамгаалах бодлого явуулах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, ядуучуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нийгмийн шударга ёсны бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцдэг хүн.

“Бусад хүмүүсийн төлөө санаа тавих нь зүйтэй гэдгийг мэдэрсэн нь миний улс төрд орох гол шалтгаан” гэж Ардерн жилийн өмнө ВВС-д ярилцлага өгөхдөө хэлж байв.  

Шинжлэх ухаанч хандлага

Орчин үеийн халдвар судлалын эхлэлийг тавьсан нэгэн түүхийг салбарын мэргэжилтнүүд ярьдаг. 1854 онд Лондон хотын Сохо дүүрэгт булчин задрах тахал буюу холер өвчин дэгдээд байсан үед Английн Жон Сноу гэдэг эмч өвчтөнүүдийг эмчлэх бус халдварын шалтгааныг олохыг чухалчилжээ. Тахал үүссэн шалтгаан нь тус дүүргийн нэгэн худгийн ус бохирдсонтой холбоотой байсан учраас Сноу ус шахагч насосны бариулыг салгаж авах нь зүйтэй гэдгийг эрх баригчдад зөвлөжээ. Харин бариулыг салгаж авсан нь цар тахал намжих шалтгаан байсан уу гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш байгаа. Гэхдээ анхдагч шалтгааныг устгах нь зүйтэй гэсэн доктор Сноу-гийн зарчим нь шинжлэх ухааны шинэ салбарын хөгжилд түлхэц болсон билээ.  

Вирус судлаачдын ярьж байгаагаар, цар тахлын үед хоёр төрлийн стратеги баримталдаг байна. Эхнийх нь, дэгдэлтийг хязгаарлаж, цар тахлын сөрөг нөлөөг зөөлрүүлэх, дараагийнх нь вирусийг устгахад /элиминаци/ чиглэсэн илүү эрсдэлтэй, хатуу чанга арга хэмжээ авах.  

Олон улс орон эхний стратегийг хэрэгжүүлсэнбол Шинэ Зеланд улс элиминацийн замыг сонгожээ. Ингээд 3 дугаар сарын 14-нд тус улсад ирж буй бүх хүнийг тусгаарласан бол 19-нд хилээ хаасныг дээр дурдсан билээ. Гэтэл бусад олон улс эдийн засагтаа хохирол учруулахгүйн тулд бизнесийг зогсоох шийдвэр гаргалгүй тээнэгэлзсээрцаг хугацаа алдсан байна.
Нийслэл Веллингтон хот 

Шинжлэх ухааныNew Zealand Medical Journalсэтгүүлд бичсэнээр, хэрвээ засгийн газар шийдэмгий шуурхай арга хэмжээ аваагүй бол цар тахлаар нас барсан хүний тоо 14 400-д хүрэх байжээ.

Цар тахалтай тэмцэхэд Шинэ Зеландын хувьд зарим давуу тал байсан гэж үзэж болно. Халдварын анхны тохиолдол АНУ-д бүртгэгдсэнээс хойш бараг нэг сарын дараа Шинэ Зеландад халдвар илэрсэн учраас цар тахлын үед хэрэгжүүлэх арга тактикаа боловсруулах цаг хугацаа байсан.Хоёрдугаарт,алс орших Шинэ Зеландаар дамжин өнгөрөх нислэг харьцангуй цөөн.Нөгөөтэйгүүр, тус улс АНУ, Австралитай адил олон муж улсад хуваагдаагүй гэх мэт хүчин зүйлүүд бий. Гэхдээ хамгийн гол нь цар тахлын дэгдэлтээс сэргийлэхийн тулд хөл хорио тогтоож, иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулж, асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, иргэдийн дэмжлэгийг хүлээсэн нь амжилтын гол түлхүүр билээ. 

Б.Адъяахүү

Эх сурвалжууд:https://www.bbc.com/
https://zen.yandex.ru/
www.lenta.ru
montsame.mnскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ