Хууль, эрх зүйн үйлчилгээ, зөвлөгөөг 1123 иргэнд үнэ төлбөргүй үзүүлэв



Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр Монголын Хуульчдын холбооноос шийдвэрлэсэн. Энэ дагуу НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран дөрөв дэх жилдээ “Хуульчийн про боно-2022” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Өдөрлөгт НЗДТГ, Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчид, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, МУИС-ийн Хууль, зүйн сургуулийн Хууль зүйн туслалцааны төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим зэрэг төрийн захиргааны байгууллага болон хуулийн, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцсон. Оролцогчид үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.  Өдөрлөгийн үеэр 1123 иргэнд хууль, эрх зүй болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үнэ төлбөргүй үзүүлэв.

Түүнчлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өглөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАРскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gfhj

    Rolex-ийн хуулбар цагШвейцарын хэт тансаг зэрэглэлийн "Patek Philippe" бренд нь дэлхийн цагны үйлдвэрлэлийн салбарт хамгийн эрхэм хүндтэй, дээд зэрэглэлийн бренд хэмээн тооцогддог.AP-ийн хуулбар цагнуудPatek Philippe-ийн хамгийн алдартай уриа бол: "Та хэзээ ч Patek Philippe цагийг бүрэн эзэмшдэггүй, та зөвхөн дараагийн үедээ өвлүүлэн үлдээхийн тулд хадгалж байдаг" гэх үг юм. Энэ нь тус брендийн цагнууд цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг,Vacheron Constantin-ийн хуулбар цагнууд үеэс үед өвлөгдөн үлддэг үнэт эрдэнэ гэдгийг илтгэнэ.Тус брэнд нь өөрийн гэсэн "Patek Philippe Seal" чанарын тэмдэгтэй бөгөөд энэ нь цагны механизм,Richard Mille-ийн хуулбар цагнууд корпус, дизайн болон нарийвчлалын хамгийн өндөр стандартыг хангаж байгааг баталгаажуулдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ