2023 оноос зөвхөн биржээр арилжаалагдсан нүүрс хилээр гарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэвч түүнтэй дүйх хэмжээний валют орж ирэхгүй байна. Тухайлбал, 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортлогдсон гэх мэдээ байдаг. Гэвч орж ирсэн ам.долларын хэмжээ нь түүнээс гурав дахин бага байх жишээтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, нүүрсээ урьдчилаад зарчихсан байдаг. Түүнчлэн жишиг болон гэрээний үнэтэй холбоотой зөрүүтэй холбоотой байна. Үүний улмаас экспортод гарч байгаа нүүрсний хэмжээ, үнийг цэгцлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарсан. 

Бүх гэрээг цахимжуулж, бараа бүтээгдэхүүн гэрээний дагуу экспортод гарахаар болсон. Өөрөөр хэлбэл, уурхай дээр олборлогдсон нүүрс хилээр ачигдах хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Ингэж чадах юм бол уурхайн амнаас хил хүртэл зөрчлүүдийг халах боломж бүрдэнэ. Түүнчлэн ямар компани, ямар нөхцөлөөр нүүрс гаргаж байгааг бүртгэлжүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь их дэвшил болно. 

Мөн нүүрсний гэрээг ил тод болгож, бүх нүүрсийг биржээр зардаг болно. Ингэснээр олон худалдан авагч орж ирээд, нүүрсний үнэ өсөх боломжтой бөгөөд элдэв хардлага үгүй болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн биржээр арилжаалагдсан нүүрс гарна.

Валютын урсгалын нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь хийгдсэн гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийхээр болсон. Үүнээс гадна, засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа. Ингэснээр манай улсад орж ирэх валютын нөөц нэмэгдэх боломжтой. Монгол Улсаас гарч байгаа зэс, нүүрс, алт, төмөр зэргийг ил тод, гэрээний дагуу борлуулж, цахимжуулан, орж ирж буй мөнгө нь монголд орж ирдэг байхаар зохицуулна.  

Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ