100,000 иргэн элэгний Д вирусийн эсрэг эм орж ирэхийг хүлээж байна. Эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарах шаардлагатай

УИХ-ын чуулганаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Инфляц, ам.долларын ханшны өөрчлөлт их байгаа тул эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувийн нэмэгдэлтэй байгаа. Эрүүл мэндийн асуудлыг төсөвт нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоож эхэлнэ.

Квот бий болох юм бол эмнэлгүүд өвчтэй хүмүүсээ үзэж, оношлох дарааллаа хойшлуулж, иргэдийн дараалал ихэссэнээр нөхцөл байдлыг улам хүндрэлтэй болгоно. Инфляцын хүнд үеийг даван гарах тал дээр төвөгтэй байдал үүсэж байна.

Засгийн газраас 2020 онд өргөн барьсан даатгалын шинэчлэлийг шийдэж чадсанаар бүх эмийн сангуудад жоргүй эм олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн эмчлэх лицензтэй эмч болгон жороо бичих боломж бүрдсэн боловч зохион байгуулалтын хувьд дутагдалтай байсан.

“Элэг бүтэн монгол” аянаа үргэлжлүүлэх ёстой юм. Тухайлбал элэгний Д вирустэй 100,000 иргэн Монгол Улсад  элэгний Д вирусийн эсрэг эм орж ирэхийг хүлээж байгаа. Ийм өвчтэй 40 гаруй мянган иргэн Д вирусийн эмчилгээ зайлшгүй хийлгэхгүй бол амь нас нь эрсдэх магадлалтай.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Д вирусийн эмчилгээний асуудлыг тусгаж өгөхгүй бол 2023 онд энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс 2023 оны төсөвт эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна" гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. hj

    Patek Philippe-ийн хуулбар цагнууд Өндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Patek Philippe-ийн хуулбар цаг Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг;Patek Philippe-ийн хуулбар цаг эдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.Patek Philippe-ийн хуулбар цаг

Next Post
  • Шинэ мэдээ