“Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэг болно

АНУ-ын Элчин сайдын яамны Зочин илтгэгч хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Холбооны шүүгч Жэймс Винн Монгол Улсад ажиллаж байна. Тэрээр шүүх ажиллагаа, шүүхийн ил тод, хараат бус байдлын талаар болон олон нийттэй харилцах туршлагаасаа монголын шүүх засаглалын төлөөллүүдтэй хуваалцан, санал солилцож байна.

Өнөөдөр болох “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэгт шүүгч Жэймс Винн илтгэл тавина. Хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз танхимд 09:00 цагт эхлэх юм.

Холбооны шүүгч Винн нь АНУ-ын Давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүгч. 2009 онд Ерөнхийлөгч Барак Обама түүнийг томилж, 2010 онд Сенат батламжилсан байна.

Тэрээр Холбооны шүүгч болохоос өмнөх хорин жилийн хугацаанд Хойд Каролина мужийн Давж заалдах шатны шүүхэд, мөн богино хугацаанд Хойд Каролинагийн Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байв. Шүүгч Жэймс Винн хэд хэдэн сонгуульт болон томилолт албатай. Заримаас нь дурдвал тэрээр Америкийн хуульчдын холбооны Хүний эрхийн төвийг даргалдаг, АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын томилгоогоор АНУ-ын Шүүхийн бага хурлын Мэдээллийн технологийн хороонд бүртгэлтэй байдаг хэмээн АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. cv

    Longines-ийн хуулбар цагнуудDatejust загвар нь цагны нүүрний 3 цагийн байрлалд автоматаар солигдох огнооны цонхтой анхны бугуйн цаг юм. Харин Day-Date (олноо «President» хэмээн алдаршсан) загвар нь долоо хоногийн өдөр болон огноог бүрэн харуулдаг бөгөөд зөвхөн үнэт металлаар хийгддэг тул дэлхийн улс орнуудын төр,Replika zegarka Longines засгийн тэргүүнүүд болон элит манлайлагчдын таашаалыг ихэд хүртсэн байдаг. Алтны хайлшийг өөрсдөө боловсруулахаас эхлээд соронзон орны нөлөөнд автдаггүй цэнхэр Parachrom спираль,론진 레플리카 시계 Paraflex цохилтоос хамгаалах систем зэрэг гол эд ангиудыг үйлдвэрлэх хүртэл Rolex компани судалгаа, боловсруулалтаас эхлээд үйлдвэрлэлийн бүх шатыг өөрсдөө гүйцэтгэж, чанарын хатуу хяналт тавьдаг.copy Longines

Next Post
  • Шинэ мэдээ