Олон улсын хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдний үзлэг, шинжилгээ хийж байна

Жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг дэлхий нийтээрээ "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон тэмдэглэж ирсэн.
 
Тус өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв “Орбис” Олон улсын байгууллагын Монгол дахь салбар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг-Нүдний мэс заслын засаг, “Гэрэл” нүдний эмнэлэгтэй хамтран Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 120 гаруй оюутан, сурагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үзлэг оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
 
"Олон улсын хараа хамгаалах өдөр" нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр юм.
 

 
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ