Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Нийгэм
» Хойлог шувуу агнаж эрүүгийн хариуцлага хүлээв
Хойлог шувуу агнаж эрүүгийн хариуцлага хүлээв
2022/10/13 - 13:12
Хуваалцах
Жиргэх
Иргэн И-ийг Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хойлог шувуу агнасан. Улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан “Алтайн хойлог” шувуу нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй гэх ангилалд хамаардаг, тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон шувуу юм.
Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000 - 27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч И-д Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Говь- Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн Амьтны тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу түүний Алтайн хойлог шувууг агнасны улмаас байгаль- экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь
ЭНД-ээс
унших боломжтой.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?
Муухай дээрээ улцан буюу саарлаас хар жагсаалт руу
Айн айцгаана уу
Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж эхэлжээ
Эрхтэн суулгах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
2026 оны Нобелийн энх тайвны шагналыг Өмнөд Африкийн хуульч
Today, 14:33
Хар тамхины хэрэгт холбогдогсдын 91 хувь нь 13–35 насныхан:
Today, 14:32
Гурваас дээш хүүхэдтэй айлуудыг орон сууцны зээлд тэргүүн
Today, 14:31
Амралтын өдөр юу үзэх вэ: Нийслэлийн тоглолт, үзвэрийн
Today, 14:02
Жессика Частейны «Other Mommy» аймшгийн кино амралтын
Today, 13:36
А'жа Уилсон WNBA-ийн MVP-г гурав дахь жилдээ хүртэж, лигийн
Today, 13:36
Шай Хоупын сэнчүри Баруун Энэтхэгт T20-ийн дээд амжилттай
Today, 13:35
Манчестер Сити санхүүгийн дүрмийн 100 гаруй зөрчилд
Today, 13:33
Ирак динарын ханшийг сулруулж, УИХ-ын зарим гишүүн
Today, 13:33
Delta Air Lines түлшний үнэ өссөнөөс ашгийн таамаглалаа
Today, 13:33
ЕХ, Хятадын худалдааны хэлэлцээр Бээжинд эхэллээ: ЕХ-ны
Today, 13:33
ДЭМБ: Сибирьт лабораторийн ажилтан нас барсан шалтгаан
Today, 13:31
Трамп Зеленскийг солих ёстой гэж мэдэгдэж, Киев хариу өгчээ
Today, 13:30
АНУ Оманы буланд Иран руу явсан ачааны хөлгийг цохиж,
Today, 13:26
Энэтхэгийн нийслэлд 2,000 гаруй хүнийг саатуулж, жагсаалыг
Today, 13:11
Конгод Эбола вирус тархаж, Кенид импортын тохиолдол
Today, 13:09
Эр-Рияд нисэх онгоцны буудалд довтолгоо хийж, дор хаяж 12
Today, 13:09
Трамп Оросоос дизель түлш авахаар болсноо зарлаж, Зеленский
Today, 13:08
Судалгаа: Монголчууд бие биедээ итгэх итгэл 2023 онд 27%
Today, 13:07
Олимпын гүүрийн хэв гажилтын заадсыг 13-ныг хүртэл шөнийн
Today, 13:06