2100 он гэхэд дэлхийн температур 2,5 градусаар нэмэгдэнэ

Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн хаягдлыг боловсруулж байгаа ч энэ хүчин чармайлт нь 2100 он хүртэл дэлхийн дулаарлыг 1,5 Цельсийн хэм дотор барих зорилтод хүрэхэд хангалтгүй байгаа гэнэ. Энэ талаар НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн суурь конвенцоос гаргасан тайланд өгүүлжээ. 
 
Энэ тайланд өгүүлснээр, 2015 онд батлагдсан улс орнуудын Цаг уурын Парисиын хэлэлцээрт тусгагдсан бодлогыг цаашид хэрэгжүүлвэл 2100 он гэхэд дэлхийн температур 2,5 хэмээр нэмэгдэх гэнэ. Харин 2030 он гэхэд хүлэмжийн хийн хаягдал 2010 онтой харьцуулахад 10,6 хувиар энмэгдэх аж. 

"2030 он хүртэл хаягдал бууруулах чиг хандлагаас харахад улс орнууд энэ тал дээр зарим дэвшилтэд хүрсэн. Гэхдээ л бид дэлхийн дулаарлыг 1,5 хэмээс илүүгүй байлгах зорилтдоо хүрч чадахааргүйм байна" гэж Суурь конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стил мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 
 
Түүний өгүүлснээр, улс орнуудын засгийн газар хүрээлэн буй орчин дахь хөтөлбөрүүдээ сайжруулж, ойрын найман жилд тэдгээрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ. Түүнчлэн 10 дугаар сарын 6-18-ны өдрүүдэд Египетэд болох НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 27 дугаар их хуралд оролцохыг дэлхийн орнуудад уриалжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ