Хотын стандартын мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв орчимд өчигдөр /2024.04.10/ ажиллалаа. Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг ихээхэн зөрчил байгаа юм.