Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ, 2.4 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээлээ


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор Засгийн газар, нийслэлийн удирдлагууд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байна. Тэдгээрийн нэг болох нийслэлийн төсвийн санхүүжилтээр баригдсан, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж буюу Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг авто замын бүтээн байгуулалттай танилцлаа. Туул, Дунд гол дээгүүр гурван гүүртэй, 2.4 км урттай тус замын гүүрийн ажлыг 2022 онд, авто замын бүтээн байгуулалтыг 2023 оны наймдугаар сард эхлүүлсэн. Гурван гүүрийн бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” компаниудын түншлэлээр, гүүрүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал инж” компани гүйцэтгэсэн байна. Явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тоноглол, тохижилтын ажлуудыг энэ ондоо багтаан дуусахаар төлөвлөжээ. Энэхүү авто замыг ашиглалтад оруулснаар Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурах тооцоо гаргажээ.
Цаашид уг замыг “Хархорин” захын авто замтай холбох,  ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын шинэ төв Яармагийн авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2022-2027 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дөрвөн цогц төслийг хэрэгжүүлснээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хотын төвийг тэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтот төслийн эхний үе шат дуусаж, өнөөдөр зорчих хөдөлгөөнийг нээж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн асуудалд онцгойлон анхаарч, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг сууриар нь шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон үйл ажиллагааны цогц реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд нийслэлд нийт 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024-2028 онд үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Бүсчилсэн хөгжил-Улаанбаатар хот” бодлогын хүрээнд төрийн  үйлчилгээг иргэд “20 минут”-д авах шинэ стандарт бүхий хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг онцлов. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. Lunetraal

    ティファニー コピー ネックレスは、この専門店が展開する中でも特に完成度と再現性の高さが際立つ存在として注目されています。激安価格帯でありながら、全体のバランスや繊細な印象に至るま
    で丁寧に整えられており、高品質な雰囲気を自然に感じられる仕上がりが魅力です。視覚的な調和を重視した設計により、細部まで一貫した統一感があり、見た目の印象におい
    ても違和感を抱かせない点が評価されています。 通販での販売においても、この専門店ならではの安心感があり、自宅にいながらじっくりと選べる環境が整っています。優良と感じられる仕上がりを維持しながら、激安で手に
    取りやすい価格に抑えられているため、完成度と価格のバランスを重視する方にとって理想的な選択肢となっています。偽物という言葉に過度に意識を向けることなく、自然な
    見え方と再現度の高さをそのまま楽しめる点も、この専門店で選ぶ価値をさらに高めています。価格を抑えながらも上質感を損なわない一体感のある仕上がりが、多くの支持を
    集めています。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-20-c0.html ティファニー コピー ネックレス https://www.levelkopi.jp/b-kopi_burberry.html バーバリー コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/bally-copy/ バリー コピー https://lunavex.pixnet.net/blog/posts/898751729284296768

Next Post
  • Шинэ мэдээ