Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах 391 метр урттай гүүрний бүтээн байгуулалт ирэх онд дуусна


Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ.

Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм.

Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.

Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна.

Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна.

2023 онд зөвхөн Яармагийн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа.

Гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлжээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. as

    Vacheron Constantin-ийн хуулбар цаг Энэхүү цагны механизм нь ниобий-цирконийн тусгай хайлшаар хийгдсэн бөгөөд соронзон нөлөөнд автдаггүй, Rolex-ийн хуулбар цагэнгийн тэнцвэржүүлэгч пүрштэй харьцуулахад цохилтод тэсвэрлэх чадвар нь дахин 10 дахин илүү, мөн температурын хэлбэлзлээс бараг хамаардаггүй онцлогтой.Patek Philippe-ийн хуулбар цаг Патентлагдсан хийц нь цохилтын үед тэсвэрлэх чадварыг 50% хүртэл нэмэгдүүлж, механизмын ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгадаг. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн тул соронзон орны нөлөөнд үл автахын зэрэгцээ оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг.Omega-ийн хуулбар цаг

  2. gnf

    Rolex бол дэлхийн цагны салбарт хамгийн алдартай, Rolex-ийн дуураймал цагнууд нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. Rolex-ийн дуураймал цагнууд Rolex цагны хамгийн алдартай чанаруудын нэг бол тэдний Oyster гэрт оршдог. Patek Philippe-ийн дуураймал цагнууд Авто спортын хурд, нарийвчлалд зориулагдсан домогт хронограф цаг. Omega-ийн дуураймал цагнууд Rolex цаг нь зөвхөн цаг хугацааг заах хэрэгсэл биш юм. Rolex-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Omega-ийн дуураймал цагнууд усан доорх бат бөх байдал болон загварлаг төрхөөрөө алдартай цаг. Rolex-ийн дуураймал цагнууд Далайн гүнд шумбагчдад зориулсан, Breitling-ийн дуураймал цагнууд усанд тэсвэртэй бөгөөд сонгодог загвартай цаг. Cartier-ийн дуураймал цагнууд Уралдааны авто машиныханд зориулсан, Omega-ийн дуураймал цагнууд хурд болон цагийг нарийн хэмждэг загвар. Rolex-ийн дуураймал цагнууд Эцэст нь хэлэхэд, Rolex бол зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш юм. Cartier-ийн дуураймал цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ