"Хар тас" хамтлагийн домогт "Snap"-тай хамтарсан тоглолтыг шууд сувгаар үзэх боломжтой

“Хар тас хаа ч явсан сийхгүй”, “Бүрхэг Тэнгэр”, “Газар тэнгэр”, “Санаа минь” , “Охин заяа” зэрэг дуунуудаараа олон нийтийн зүрх сэтгэлд хоногшсон хамтлаг бол “Хар тас”.
Өдгөө тус хамтлагийн 33 жилийн ой болж байгаа бөгөөд тус хамтлагийнхан тоглолт хийж ойгоо шүтэн бишрэгчидтэйгээ хамт нижгэр тэмдэглэх гэж байна.
Тоглолт өнөөдөр /2024.12.28/ Аса аренад болох бөгөөд тоглолтод АНУ-ын домогт "Snap" хамтлаг оролцох юм. Дөрвөн цаг үргэлжлэх тоглолтоор "Snap" хамтлагийг үзэгчид таатай хүлээж авч, үнэхээр доргио байвал хэдэн ч дуу дуулж магадгүй гэнэ шүү. Ямартай ч урьдчилсан байдлаар 1 цомог бүхий 11 дуугаар 30 минутыг үзэгчдэд зориулах хүсэлтийг "Хар тас-ын зүгээс тавьсан аж.
Гурван хэсгээс бүрдэх тоглолтод Монголын old school уран бүтээлчид болох Дайн ба энх, Ice top, Digital, 2 хүү Gavana, Mon Ta Rap, Эрх чөлөө, Mr.Doggs, мөн. МУГЖ Т.Ариунаа, МУСТА Т.Дэлгэрмөрөн нар оролцох юм байна.
Тоглолтын цахим тасалбарыг shoppy.mn сайтаас авах боломжтой бол биет тасалбарыг GS 25 дэлгүүрийн бүх салбараас болон АSA ARENA тасалбарын кассаас худалдан авах боломжтой.
Хилийн чанад дахь Монголчууд тоглолтыг лайваар үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан юм. Шууд үзүүлбэрийн эрхийг зөвхөн 88Films эзэмшиж байгаа ба тухайн сувгаас тоглолтыг давхар шууд татаж олон нийтэд үзүүлэх тохиолдолд хариуцлагын асуудал яригдах болохыг мөн анхааруулж байлаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

541 Сэтгэгдэл

  1. Ранд Экс бонусы

    Здоровый подход к азарту — это метод, направленный на поддержание меры над игровым поведением и осознание рисков, сопутствующих с азартными играми, при параллельном упоминании на отдых как базовую функцию участия. https://randx-super.ru/

Next Post
  • Шинэ мэдээ