Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна

Монголын үндэсний болон сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийн баг Австри улсын Вена хотыг маргааш зорино. Тэд Монгол Улсаа сурталчлах хүрээнд гуравдугаар сарын 14-нд Вена хот дахь алдарт, суут хөгжмийн зохиолч Й.Гайднын нэрэмжит концертын танхимд (Schloss Esterhazy Haydn hall), 15-нд цуут Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д тоглох юм. Мөн 17-нд тус улсын Граз хотын Minoriten hall-д, дараагийн өдөр нь тус улсын Линц хотын Brucknerhaus Linz, Middle hall-д уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.
 “Authentic Mongolia” буюу “Жинхэнэ Монгол” хэмээн нэрийдсэн уг тоглолтыг Монголын найрал хөгжмийг дэмжигчдийн холбооны тэргүүн, удирдаач, УГЗ Н.Буянбаатар санаачилсан бөгөөд Австри улсын Вена хотод төвтэй “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэрийн хамт зохион байгуулж буй юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Австрийн үзэгчдэд хүргэх ажлыг одоогоос жил хагасын өмнөөс эхлүүлсэн билээ.
Н.Буянбаатар тэргүүн, Герхард Риедэр захирал нарын зорилго бол хөгжмийн урлагийн соёл өндөр хөгжсөн, мэргэшсэн гэж хэлж болох үзэгчидтэй тус улсад монгол уран бүтээлчдийн тоглолтыг яг л Европт тоглолт яаж явуулдаг тэр дүрмээр нь явуулах. Өөрөөр хэлбэл тоглолт зарлаж, тасалбар борлуулан, үзэгчдэд үйлчлэх юм. Нэг ёсондоо Монголын уран бүтээлчдийн тоглолтыг тэдгээр нэр хүндтэй танхимуудад хүлээж авах нь уу, үзэх нь үү, эрэлт үүсэх нь үү гэх зэргийг тандах тоглолт гэж хэлж болно. Сайхан мэдээ дуулгахад Й.Брамсын “Алтан танхим” (Musikveren, Brahms hall)-д болох тоглолтын тасалбар хэдийн дууссан байна.   
“Authentic Mongolia” тоглолтоор ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, гарамгай хуурч Д.Шинэцог-Гени, Морин хуурын чуулгын “Чөлүгэн” дөрвөл, УДБЭТ-ын гоцлол дуучин, саяхан МУГЖ болсон сопрано Б.Энхнаран, тус театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Оюунгэрэл гээд шилдэг 15 уран бүтээлч хөгжимдөж, дуулж, бүжиглэнэ.  Өсвөрийн хөгжимчдөөс Консерваторийн Мэргэжлийн хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч А.Түшигт тоглоно.  
Уг тоглолтын талаар санаачлан зохион байгуулагч МУГЗ Н.Буянбаатараас тодрууллаа. Тэрбээр:
-Европын нэр хүндтэй тайзуудад тоглолт зохион байгуулах ажил эрхэлдэг “Rieder Promotions” компанийн захирал Герхард Риедэр манай улсад түрүү жил зочилж, мэргэжлийн урлагийн байгууллагууд хэрхэн ажилладаг, тоглолт яаж зохион байгуулдаг, тэргүүлэх ямар, ямар уран бүтээлчид байдаг зэрэгтэй танилцсан. Монголын үндэсний урлаг, хөгжмийг бишрээд явсан. Мөн сонгодог урлаг ч хэрхэн хөгжиж байгааг мэдэрсэн.
Ийм учраас урьдаас ярьж, хэлэлцэж ирсэнчлэн Монголын уран бүтээлчдийн тоглолтыг хөгжмийн урлагийн өлгий болсон Австри улсад зөвхөн А зэрэглэлийн танхимуудад тоглуулъя гэдэг дээр санал нэгдэж, шийдвэр гаргасан юм. Үүний зэрэгцээ энэ тоглолт тэнд шинэ тутам байх болно гэдэгтэй ч санал нийлцгээсэн. Яагаад гэвэл Европт Монголыг сайн мэддэггүй хэвээр шүү дээ. Гэсэн ч монгол урлаг дэлхийд хосгүй юм бол тэрхүү хөгжмийн урлагийн өлгий болсон, суут Моцарт, Гайдн, Штраусын төрөлх нутаг, эх оронд тоглуулах, танилцуулах ёстой гэж үзсэн. Хэрвээ энэ бүрэн хэмжээний тоглолт амжилттай болох юм бол цаашид Монголын уран бүтээлчдэд зах зээлийн зарчмаар ажиллах томоохон гарц нээгдэх учиртай.  
Тэгэхээр бид нэгдүгээрт, тоглох заалууд бүгд А зэрэглэлийн байхаар сонгосон. Хоёрдугаарт, Монгол Улсын урлагийн тэргүүлэх байгууллагуудыг бүгдийг хамруулсан. УДБЭТ, ҮУИТ, Улсын филармони, “Морин хуур” найрал, Монгол Улсын Консерватори, түүний дэргэдэх Хөгжим бүжгийн дунд сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим, нийслэлийн “Улаанбаатар” театр гээд. Мөн тэдгээрт ажилладаг тэргүүлэх уран бүтээлчдээс сонгосон. Чөлөөт уран бүтээлч, морин хуурч Д.Шинэцог-Гени болон лимбэчин хэл хуурч, Монголын Хэл хуурын холбооны тэргүүн Д.Даваасүрэн нарыг урьсан.
Тоглолтын хөтөлбөр хоёр хэсэгтэй. Эхнийх нь язгуур болон үндэсний урлагийнх. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн бий биелгээ, морин хуур, хөөмий, лимбэний битүү амьсгаа болон цуур, ялтай ятга гэх зэргийн зэмсгүүдээр буюу уламжлалт арга барилаар тоглоно. Лимбэчин Д.Даваасүрэн энэ удаагийн тоглолтод монгол ардын уртын дуу “Дөрвөн цаг”-ийг битүү амьсгаагаар  хөгжимдөж, ЮНЕСКО-д данстай энэ урлагийн гайхамшгийг танилцуулна.    
Хоёр дахь хэсэгт  монгол сонгодог гэж хэлдэг, Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүд болон романсууд байх юм.
УГЗ Ш.Өлзийбаярын морин хуурын III концерт, Төрийн соёрхолт Б.Мөнхолдын ятгын концертыг тоглоно. Б.Шарав, Н.Жанцанноров нарын романсуудыг эгшиглүүлнэ.
“Морин хуур” найрлын дэргэдэх морин хуурын “Чөлүгэн” дөрвөл гэж өөрийн бие даасан репертуартай, олон концерт бие дааж хийсэн мэргэжлийн морин хуурын дөрвөл уран бүтээлээсээ сонсгоно. Мэргэжлийн морин хуурчдаас гадаадын тайзнаа хамгийн олон удаа том хэлбэрийн бүтээл сонгож, олон ч симфони оркестртой тоглосон Д.Шинэцог-Гени гоцлон тоглох болно.
Эдгээр уран бүтээлчдийнхээ тоглолтоор “Монголын хөгжмийн урлаг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” гэсэн ерөнхий тойм мэдээлэл өгөх юм. Маргаашийн хөгжимчид хэн бэ гэдгийг өсвөрийн төгөлдөр хуурч А.Түшигтийн тоглолтоор харуулна. Энэ сурагч Ф.Шопены вальс болон хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын Төгөлдөр хуурт зориулсан рапсоди тоглох жишээтэй. Энэ мэтчилэн Монголын хөгжмийн зохиолчид юу бүтээн туурвиж байдаг юм бэ гэдгийг харуулахыг зорьж байгаа юм.
Европын хөгжмийн театрууд, сүмүүд соёлын биет өвүүд байдаг. Тэнд манай улсын уран бүтээлчид биет бус өвөө танилцуулан тоглосноор Өрнө, Дорнын соёл хэрхэн сүлэлдэж, ер бусын найраг үүсгэхийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьж байна. Монгол Улс нь үндэсний болон сонгодог урлагийн ямархуу өв, соёлтой, нөөц, чадалтай, уран бүтээлчид нь хэр чадварлаг юм гэдгийг үзүүлэх болно.  
Ийм зорилготой, баг бүрэлдэхүүнтэй тоглолт болох гэж байна. Өчигдөр мэдээ ирлээ. Й.Брамсын “Алтан танхим”-д болох тоглолтын тасалбар дууссан байна. Эндээс харахад Австрийн үзэгчид Монголын уран бүтээлчдийн тоглолтыг хүлээж байгаа юм байна.
Өндөр хариуцлагатай, зардал ихтэй ийм тоглолтыг бид урлагийг дэмжигчдийн хүчээр зохион байгуулж байна. Соёл урлагийг дэмжигч MCS групп, “Инвескор” санхүүгийн байгууллага зэрэг олон байгууллага, хувь хүн хөрөнгө мөнгөөр дэмжиж, боломж олгож байгаа юм. Монгол Улсын Соёлын яам ч мөн дэмжиж байгаа.
Уран бүтээлчдээс морин хуурч Д.Шинэцог-Генийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр 2013 онд Австрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертын нэрэмжит Консерваториос зохион байгуулсан “International music competition” уралдаанд төгөлдөр хуурч Д.Баярцэцэг багштайгаа хамт тоглож, гран при шагналыг нь авч байсан юм.
Морин хуурч энэ тухай дурдаад “Тухайн үед Монголын уран бүтээлчдийг эхэндээ тоохгүй байснаа тоглохыг сонсоод ихэд гайхаж, шүүлтийн дундуур бидэнтэй хамт зураг авахуулж байсан шүүгчдээс энэ удаагийн тоглолтын мэдээлэл авсан бол сонирхож ирэх байх гэж бодож байна” гэж байлаа.
Монголын мэргэжлийн уран бүтээлчдийн ийм нэгэн түүхэн тоглолт алс холын Австри улсад болох нь. Уран бүтээлчдэд амжилт хүсье.
Р.Оюунжаргал
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

57 Сэтгэгдэл

  1. Skachat video s utyba_rkpi

    скачать с ютуба в отличном качестве skachat-video-s-youtube-1.ru .

  2. Skachat video s utyba_zcMn

    скачат видео ютуб скачат видео ютуб .

  3. kapli dlya glaz_nlOi

    капли для глаз yastreb-kapli.ru .

  4. Vivod iz zapoya na domy_zokt

    реабилитация наркоманов vyvod-iz-zapoya-na-domu-nizhnij-novgorod-1.ru .

  5. Vivod iz zapoya na domy_wzor

    вывод из запоя на дому вывод из запоя на дому .

  6. Vivod iz zapoya na domy_gbPl

    капельница от запоя капельница от запоя .

  7. Vivod iz zapoya na domy_aqoa

    наркологический стационар vyvod-iz-zapoya-na-domu-ekaterinburg-2.ru .

  8. Skachat video s utyba_skMn

    скачать youtube видео скачать youtube видео .

  9. kapli dlya glaz_fzOi

    где купить капли ястреб yastreb-kapli.ru .

  10. Vivod iz zapoya na domy_hykt

    реабилитационный центр для наркозависимых vyvod-iz-zapoya-na-domu-nizhnij-novgorod-1.ru .

  11. Vivod iz zapoya na domy_odoa

    вывод из запоя на дому вывод из запоя на дому .

  12. Vivod iz zapoya na domy_jcor

    наркологический центр наркологический центр .

  13. Vivod iz zapoya na domy_elPl

    реабилитационный центр от алкоголизма kapelnica-ot-zapoya-nizhnij-novgorod-1.ru .

  14. kapli dlya glaz_lqOi

    капли для глаз yastreb-kapli.ru .

  15. Vivod iz zapoya na domy_gjoa

    вывод из запоя на дому вывод из запоя на дому .

  16. Vivod iz zapoya na domy_xfor

    наркологическая помощь наркологическая помощь .

  17. Vivod iz zapoya na domy_maPl

    капельница от запоя капельница от запоя .

  18. Vivod iz zapoya na domy_utpr

    наркологический стационар vyvod-iz-zapoya-na-domu-voronezh-9.ru .

  19. Skachat video s utyba_fzMn

    скачать видео с ютуба на пк skachat-video-s-youtube-4.ru .

  20. Vivod iz zapoya na domy_hnor

    капельница от похмелья kapelnica-ot-zapoya-nizhnij-novgorod.ru .

  21. Vivod iz zapoya na domy_ziPl

    реабилитация алкоголиков kapelnica-ot-zapoya-nizhnij-novgorod-1.ru .

  22. Vivod iz zapoya na domy_zroa

    вывод из запоя на дому вывод из запоя на дому .

  23. Skachat video s utyba_alMn

    загрузчик видео с youtube skachat-video-s-youtube-4.ru .

  24. Vivod iz zapoya na domy_sjpr

    наркологическая помощь наркологическая помощь .

  25. Vivod iz zapoya na domy_pbkt

    реабилитационный центр от алкоголизма vyvod-iz-zapoya-na-domu-nizhnij-novgorod-1.ru .

  26. Vivod iz zapoya na domy_dkpr

    капельница от похмелья vyvod-iz-zapoya-na-domu-voronezh-9.ru .

  27. Neiroset dlya referatov_lkka

    нейросеть для рефератов нейросеть для рефератов .

Next Post
  • Шинэ мэдээ