18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо

Монгол Улсын Засгийн газар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах зорилгоор байр сууриа илэрхийлж байсан.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт даалгасан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ