Бурханы Хүү Баярбаатар нэрээр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Баярбаатар 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өөрийн тээврийн хэрэгсэлд байхдаа шууд дамжуулалт хийсэн. Уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон гэж үзэж 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан.