Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Нийгэм
» Усны газарт 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Өмнөговь аймаг хүлээлгэн өглөө
Усны газарт 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Өмнөговь аймаг хүлээлгэн өглөө
2025/03/28 - 00:38
Хуваалцах
Жиргэх
Жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн усны өдөр тохиодог бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Өмнөговь аймаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хаягдал усны шинжилгээний лабораторийн тоног, төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Байгаль орчны бохирдлыг багасгах, усны эх үүсвэрийг хамгаалах, мөн хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усны химийн найрлага, физик чанарын үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг MNS4943:2015 стандартаар тогтоож өгсөн байдаг. Дээрх стандартаар нийт 44 үзүүлэлтийг үзэх ёстой байдаг хэдий ч одоогийн байдлаар 28 үзүүлэлтийг үзэж байгааг мэргэжлийн судлаачид, мэргэжилтэнгүүд онцлон анхааруулж ирсэн.
Монгол Улсын хэмжээнд бохир усны шинжилгээг хийх өндөр ач холбогдолтой учир ийнхүү Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газраас санаачлан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийнхаа ус ашиглалтын төлбөрийн орлогоос дээрх дутагдаж байгаа үзүүлэлтийг бүрэн үзэх лабораторийн тоног төхөөрөмжийг авч байгаа бөгөөд хэдийгээр 2025 оны Өмнөговь аймгийн төсөв хүндрэлтэй /1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх хүнд ачааг үүрч/ байгаа боловч усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах зорилтын төлөө төр засаг, улс орны хэмжээнд анхаарах нь зүйтэй гэдэг үүднээс тус тоног төхөөрөмжийн багцыг хүлээлгэн өглөө.
ЗӨӨВРИЙН БОЛОН СУУРИН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ, 400 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ДАРААХ БАГАЖУУД НЬ:
- Ус, бохир усны шинжилгээнд зориулсан спектрофотометр: Ус болон бохир усны шинжилгээний лабораторийн тусгай хэрэгцээг хангахад зориулсан. Бохир усны 250 гаруй төрлийн бодисийг шинжлэх хүчин чадалтай. Баркодоор урвалжийг автоматаар таньдаг. USB-ээр дамжуулан өгөгдлийг хялбар удирдах, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд аюул учруулахгүй.
- Булингар хэмжигч: Лабораторийн болон үйлдвэрлэлийн олон төрлийн хэрэглээний өндөр шаардлагыг хангадаг.Усны булингарыг хамгийн өндөр нарийвчлалтай хэмжиж, хамгийн үнэн зөв үр дүнг гаргах хүчин чадалтай.
- Олон параметр тодорхойлох төхөөрөмж: Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий энэхүү төхөөрөмж нь гурав хүртэлх ижил буюу өөр параметрийг хэмжиж болно. Өөрөөр хэлбэл гурван бие даасан сувгаар нэг зэрэгг хэмжилт хийнэ.
- Ууссан хүчилтөрөгч тодорхойлох багаж: USB интерфейс болон нэмэлт суулгасан принтерээр дамжуулан бүх өгөгдлийг баримтжуулах, нарийн хэмжилтийн багаж юм.
- Нэг үүрт жингийн систем бүхий чийг хэмжигч: Чийгийн агууламж багатай болон температурын мэдрэмтгий дээжинд тохиромжтой. 10 удаа бүрэн хатаах, 100 удаа хатаах процессын дарааллын автомат санах ойтой юм.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Агаарын бохирдлын асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?
"Усан оргилуурыг зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна"
Хүүхэлдэйн баатруудтай адилхан хүмүүс ба амьтад
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50