Эрсдэлтэй хэсэгт гэрлэн дохио, хурд сааруулагч хийлгэх гэж 5 жил хүлээж байна гэв

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 04-р сарын 07-ны өдрийн 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд Приус 30 маркийн суудлын тээврийн хэрэгсэл, явган хүний хүний гарцар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг ослын улмаас явган зорчигч эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хохирогч хүүхдийн биеийн байдлын талаар ар гэрийнхний өгсөн мэдээллээр тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй байгаа. Хагалгаанд орох заалттай байгаа гэнэ.
БЗД-ийн 11-р хорооны иргэд эрсдэлтэй энэ хэсэгт гэрлэн дохио, хурд сааруулагч хийж өгөх хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт таван жилийн турш бичгээр хүргүүлсэн ч хариу арга хэмжээ аваагүй өдийг хүрчээ. Тус автозамын аюулгүй байдал хангагдаагүйгээс жилд 2-3 хүн автомашинд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирч байна. Харин Нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад, хариуцсан хүмүүс нь өөр албан тушаалд томилогдсон тул одоо хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй байна гэснийг NTV телевиз мэдээллээ.
Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж  байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. rtes

    Rolex-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ.Rolex-ийн хуулбар цагҮүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,Patek Philippe-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдагOmega-ийн хуулбар цагнууд.

Next Post
  • Шинэ мэдээ