Хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж ажиллаж эхэллээ


Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан оройн 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улсын онцгой комисс 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 19 дүгээр хуралдаанаа хийж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс сая хуралдаж дууслаа. Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос КОВИД-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, мөн энэ хугацаанд хөдөлгөөнийг бүрэн зогсоох зохион байгуулалтад орж мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргалаа” гэв.

Мөн “Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар болон бусад бүх дүүргийн онцгой комиссын албан хаагчид ажиллана. Одоо хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ. Үүнд Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе. Маргаашнаас эхлэн цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай өгч ажиллах болно” гэсэн юм.
 скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. dfh

    болгоомжтой хандлагаар тодорхойлогддог. Шинэ технологиуд нь олноор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө нарийн нямбай туршилтад хамрагддаг тул чанарын асуудал үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэдэг.Replika Rolex Uhren

    Cartier Replica Uhren Новые технологии проходят тщательное тестирование перед запуском в серийное производство, что позволяет свести к минимуму риск возникновения проблем с качеством.

    Vacheron Constantin Replica Uhren консерватив, болгоомжтой хандлагаар тодорхойлогддог. Шинэ технологиуд нь олноор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө нарийн нямбай туршилтад хамрагддаг тул чанарын асуудал үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэдэг

    Patek Philippe Replica Uhren а развитие модельного ряда компании отличается подчеркнуто консервативным и осторожным подходом. Новые технологии проходят тщательное тестирование перед запуском в серийное производство, что позволяет свести к миниму

    Rolex kopia klockor Rolex компани маш нарийн төвөгтэй эсвэл эмзэг хийц бүхий механизмтай (тухайлбал, минут давтан дуугаргагч буюу "minute repeater" эсвэл турбийон зэрэг) цагийг зах зээлд гаргах нь ховор бөгөөд тус компанийн бүтээгдэхүүний нэр төрлийн хөгжил нь ихээхэн консерватив, болгоомжтой хандлагаар тодорхойлогддог. Шинэ технологиуд нь олноор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө нарийн нямбай туршилтад хамрагддаг тул чанарын асуудал үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэдэг.

    Longines Replica watches peater" эсвэл турбийон зэрэг) цагийг зах зээлд гаргах нь ховор бөгөөд тус компанийн бүтээгдэхүүний нэр төрлийн хөгжил нь ихээхэн консерватив, болгоомжтой хандлагаар тодорхойлогддог. Шинэ технологиуд нь олноор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө нарийн нямбай туршилтад хамрагддаг тул чанарын асуудал үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэдэг.

    Patek Philippe Replica watches

  2. fh

    Counterfeit Rolex watchesЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ. Үүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,rolex horloge replica тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ