«Баавгай явж байна» гэх хуурамч зураг тараавал 300 мянгаас 3 сая төгрөгөөр торгоно

Хүрэн баавгай

Зураг (Монгол, Оросын хилийн орчмын бор баавгайн бамбарууш): NewWalter / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Сүүлийн үед хүн амтай газар руу баавгай ойртох тохиолдол олширсон. Үүнийг дагаад сошиал орчинд хиймэл оюунаар бүтээсэн, эсвэл огт өөр газрын «баавгай явж байна» гэх зураг, бичлэг тархаж, худал дуудлага өгөх явдал ч нэмэгджээ.

Хуурамч мэдээлэл тараавал торгоно

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдэгдлээр ийм зураг, худал мэдээлэл нь жинхэнэ дуудлагад ажиллах хүмүүсийн цагийг үрж, олон нийтийг төөрөгдүүлж, айдас төрүүлж байгаа юм. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хуурамч мэдээлэл тараасан, худал дуудлага өгсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох бөгөөд учирсан хохирлыг ч гаргуулна. Аврах ажиллагаанд саад учруулсан хүмүүст мөн хариуцлага тооцно гэж яамнаас анхааруулжээ.

Сургууль, цэцэрлэгт аялал зохион байгуулахгүй байхыг зөвлөв

Боловсролын сайд Л.Энх-Амгалан намрын улиралд сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдийг бөөнөөр нь аялал, зугаалгад гаргахгүй байхыг зөвлөсөн. Сүүлийн нэг сард 12 аймагт бор баавгай хүн амтай газар руу 240 гаруй удаа ойртсон гэх тооцоо гарчээ. Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймагт эрсдэлтэй нөхцөл бүртгэгдсэн тул эдгээр газарт 24 цагийн дуудлага хүлээн авах утас, шуурхай хариу арга хэмжээ авах баг ажиллуулж байна.

Эцэг эхчүүдэд

Хүүхдийг ой, уул руу ганцааранг нь явуулахгүй байх, баавгай харагдсан бүсэд гадуур тоглуулахаас зайлсхийх хэрэгтэй. Баавгай харвал ойртох, зураг авах, хооллох хэрэггүй бөгөөд тайван холдож, холбогдох байгууллагад шууд мэдэгдэх нь зөв. Мэдээлэл түгээхээсээ өмнө эх сурвалжийг нь шалгаж хэвшээрэй.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ