![]()
Зураг (Томуугийн вакцинжуулалт, жишээ зураг): Cpl. Jackeline Perez Rivera / Wikimedia Commons, Public domain
Нийслэлд томуугийн вакцинжуулалт 96 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ) мэдээллээ. Томуу, томуу төст өвчний тархалт 11-р сард оргил үедээ хүрдэг бөгөөд энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана.
Арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн томуугийн улиралд Өрхийн эрүүл мэндийн төвүүд дараах цагаар ажиллана:
Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг буюу төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл хангаж байна гэж НЭМГ мэдээлэв.
Нийслэлд томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Мөн Эрүүл мэндийн яам АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлж байсан.
скачать dle 12.0