![]()
Зураг (Цасан замд өвлийн дугуй, жишээ зураг): HopsonRoad / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул Тээврийн цагдаагийн алба жолооч нарт өвлийн дугуйгаа солихыг зөвлөж байна.
Өвлийн дугуй цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бүрддэг гэж Тээврийн цагдаагийн алба анхааруулав.
Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн алба зөвлөж байна.
скачать dle 12.0