Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром Банк” ХК-ийн төлөөлөгчидтэй уулзлаа


“Газпром банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Алексей Петрович Белоус өөрийн багийн хамт энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм.

Айлчлалын үеэр тус компанийн төлөөллүүд Засгийн газар, Монголбанк болон төрийн өмчит компаниудийн төлөөлөлтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Оросын Холбооны Улс болон Монгол Улсын хооронд хэрэгжүүлэх эрчим хүч, уул уурхай, зам тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр улсын төлбөр тооцоог хэрэгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж буй.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” ХК-ийн багийнхантай уулзаж эрчим хүчний эх үүсвэр, Ази Европийг холбосон транзит тээвэр, боомтын хүчин чадлыг чадавхжуулах зэрэг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ Сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо маш том дэмжлэг болох болно. Тэр дундаа миний өөрийн ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас бүхий л төсөл хөтөлбөрт хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг онцоллоо.

Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт Дулааны III цахилгаан станцын өргөтгөл төсөл, Зам тээврийн салбарт Богдхан төмөр зам болон Чойбалсан-Эрээнцав төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх нэн ойрын шаардлага, хэрэгцээ байгааг энэ үеэр уламжилсан юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ