Хятадын ДНБ дөрөвдүгээр улиралд сэргэх хандлагатай байна


Гуравдугаар улиралд БНХАУ-ын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар өссөн бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар дөрөвдүгээр улиралд ч мөн үргэлжлүүлэн сэргэх хандлагатай байна гэжээ.

БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас даваа гарагт гаргасан тоо баримтаас үзвэл энэ оны эхний гурван улиралд тус улсын ДНБ-ий хэмжээ 87.0269 их наяд юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар өссөн байна.

Улирлаар нь авч үзвэл эхний улиралд өнгөрсөн оноос 4.8 хувиар, хоёрдугаар улиралд 0.4 хувиар, гуравдугаар улиралд 3.9 хувиар тус тус өсжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ