Сүүний үнэ долоо хоногт литр тутамдаа 340 төгрөгөөр нэмэгджээ

Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногт 0.4%, өмнөх сараас 2.8% өсжээ. Аравдугаар сарын 24-ний байдлаар өмнөх долоо хоногоос хамгийн их үнэ өссөн бүтээгдэхүүнд "Шинэ сүү", I зэргийн гурил, дотоодын төмс, өндөр нэрлэгдэж байна. 
 
"Шинэ сүү" өнгөрсөн долоо хоногт литр тутамдаа 340 төгрөгөөр өссөн бол задгай сүүний үнэд өөрчлөлт ороогүй байна. "Алтан тариа" I зэргийн гурилын кг тутмын үнэ 1,905 төгрөг байсан нь 1,973 төгрөг болж өсжээ.  Харин хонь, үхрийн ястай болон цул махны үнэ бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ