Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд нийт 138 мянга гаруй өрхийг хамруулж, орон сууцтай болгожээ. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоогүй, НЭГДСЭН БОДЛОГОГҮЙ явснаас үүдэн энэ зээл зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй. Танил талаа ашиглаж зээл гаргуулаад, олон байр аваад түрээслэчихдэг БИЗНЕС-ийн зарчим руу шилжсэнийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр цашдаа ипотекийн зээлд хүн амынхаа зорилтот бүлгээ түлхүү хамруулах, урт хугацаанд хэрэгжих хамгийн сайн санхүүжилтийн механизмыг гаргах талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал С.Амартай ярилцлаа.
Зорилтот бүлэг гэдэгт юун түрүүнд гэр хорооллоос орон сууц руу, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй иргэд, анх удаа байр авч буй залуу гэр бүл хамаарах юм.