Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» П.Батчулуун эмчид оноосон ялыг хэвээр үлдээсэн үндэслэлийг шүүхээс тайлбарлав
П.Батчулуун эмчид оноосон ялыг хэвээр үлдээсэн үндэслэлийг шүүхээс тайлбарлав
2025/03/21 - 16:48
Хуваалцах
Жиргэх
Хүний гавьяат эмч П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Учир нь хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж авсныг ойлгох бөгөөд П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
2
Сэтгэгдэл
trustgas
22 March 2025 22:26
Приобрести шампуни он-лайн Ульяновск ХХХ https://trustgas.ru/ Всёгда лучшая продукция в наличии Только онлайн 16/03/2025
astozdor
23 March 2025 19:51
Пожалуйста посетите портал на тему
Здоровье
Холбоотой мэдээ
Шуудан илгээмжээр мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр
Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Р.Бумзмаа нарт 4-12 жил хорих ял оноолоо
Химийн хорт болон аюултай бодис ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Олон ангит киноны хэсгээс таслан авч, жинхэнэ эмч хүн ярьж
Today, 08:43
"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн
Yesterday, 14:37
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх
Yesterday, 14:36
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг
23-02-2026, 15:21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн
18-02-2026, 06:34
Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын “Сүрээр дарагч”
18-02-2026, 06:22
Жүжигчин А.Алтантөр "Алтан гадас" одон хүртлээ
16-02-2026, 18:17
Оюу Толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг
13-02-2026, 18:11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний
13-02-2026, 18:06
Гадаадын иргэдийн анхааралд /Attention Foreign Nationals/!
13-02-2026, 15:01
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд
13-02-2026, 10:24
Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь нь цахим
11-02-2026, 17:29
СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд
11-02-2026, 11:45
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг
11-02-2026, 09:50
Баянгол, Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд хийн халаалтын
10-02-2026, 19:58
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд
10-02-2026, 19:41
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн
10-02-2026, 13:30
"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах
10-02-2026, 10:00
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний
10-02-2026, 09:46
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл болон
9-02-2026, 19:30
2 Сэтгэгдэл