Д.Нямхүү: Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирус илэрлээ



Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Д.Нямхүү, Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирус илэрлээ. 13 хоногийн дараах 3 дахь шинжилгээгээр вирус илэрлээ. оюутнууд нэг нэгээр тусгаарлагдаж байсан. 
Д.Нарангэрэл,  Коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.7 сая хүн халдвар авч, 1.7 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орлоо.     
Б.Янжмаа, Сингапурт өнгөрсөн 24 цагт 1024 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо 11 мянга давлаа. 46 дотуур байрны 18-ыг нь тусгаарлажээ. Японд бүртгэгдсэн нийт халдварын тоо 12 мянга давсан ба сүүлийн 24 цагт 400 гаруй хүн халдвар авч, 29 хүн нас барлаа. Токио хотын захирагч иргэддээ гурав хоногт нэг удаа дэлгүүр, эмийн сан руу явахыг зөвлөжээ. 

Солонгост найман шинэ тохиолдол бүртгэгдсэн 589 мянга гаруй шинжилгээ хийснээс 10700 халдвар батлагдсан. Халдварын шинэ давлагаа намар давтагдах эрсдэлтэй хэмээн БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс анхаарууллаа.


Халдвар авсан нийт хүмүүсийн дунд судалгаа хийхэд 44 хувь нь шинж тэмдэг илрээгүй өвчтөнөөс халдвар авсныг шинжлэх ухааны сэтгүүлд нийтэллээ. Вакцин гаргах хүртэл халдвар дахин дэгдэлт эрсдэлтэйг дэлхий нийтэд анхааруулж байна. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ