![]()
Зураг (Улаанбаатар хотын гэр хороолол): Quintin Soloviev / Wikimedia Commons, CC BY 4.0
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд энэ сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж эхэлжээ. Хөнгөлөлт 2027 оны 3 дугаар сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ.
"УБЦТС" ТӨХК-ийн мэдээлснээр Улаанбаатар хот, аймгийн төв болон 10,000-аас дээш хүн амтай сум, суурин газрын 220В, 380В хүчдэлд холбогдсон айл өрхийн 1,500 кВт.цаг хүртэлх хэрэглээнд тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Харин 1,500 кВт.цагаас давсан хэрэглээнд хөнгөлөлт тооцохгүй.
Хөнгөлөлт нь оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд үйлчилнэ. Өмнө нь энэ хөнгөлөлтийн нөхцөлийг танилцуулахдаа төлбөрийн үлдэгдэлгүй байх, зөвхөн ахуйн болон гэр сууц халаах хэрэглээнд хамаарах, цагийн ялгаварт тоолууртай байх зэрэг шаардлагыг дурдаж байсан. Нийслэлийн удирдлагын мэдээллээр гэр хороололд 171,000 гаруй өрх амьдарч байна.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Өнгөрсөн 2025 онд 220В-д 1,500 кВт.цаг, 380В-д 3,000 кВт.цагийн хэрэглээг 100 хувь хөнгөлж байсан бол энэ удаагийн мэдээлэлд 220В болон 380В хоёуланд нь 1,500 кВт.цагийг дурдсан байна.
скачать dle 12.0