Өрхийн хэрэгцээний дулаан гараашийг үл хөдлөхийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна

Улаанбаатар дахь авто зогсоол

Зураг (жишээ зураг: Улаанбаатар дахь авто зогсоол): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Е-Засаг системээр гараашийн татвар тэглэх санаачилга гарч, 20 хоногт 101,097 иргэний дэмжлэг авчээ. Энэ нь тус платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл болсон байна.

Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн өгчээ. Тэрбээр «Гараш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц» гэж тайлбарлаад Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гараш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа хэлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал өрхийн хэрэгцээний дулаан гараш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосон байна.

Мөн Ерөнхий сайд «2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно» гэж ярьжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ