Монголбанк хүндрэлтэй зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 48 сараар сунгах боломж олгоно

Улаанбаатар дахь банкны барилга

Зураг (жишээ зураг: Монголын банкны төв байр): SunDawn / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрт, өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд ӨОХ-ны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулалтад өөрчлөлт оруулахаар заасан байна.

Мэдэгдэлд, санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлтийн эрч суларч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байгааг дурджээ. Стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа гэж үзсэн байна.

Өрхийн өрийн дарамт, хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл анхаарал татаж байна. ӨОХ-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдлаас иргэд олон байгууллагаас зэрэг зээл авч, нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэл үүсч байгааг тэмдэглэжээ.

Банкууд зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой ч цалин, малчны зээл, автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий зээлийн хувьд бүтцийн өөрчлөлтөд мөн хязгаарлалт үйлчилдэг. Тиймээс санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байсан гэж мэдэгдэлд дурджээ.

2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш ӨОХ-той байна. Энэ удаагийн хурлаар бусад макро зохистой бодлогын хэрэгслийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй.

Шийдвэр хэзээнээс хэрэгжих талаар сэтгүүлч тодруулахад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт «Зээлийн хугацааг сунгах энэхүү шийдвэр өнөөдөр албажиж, банкуудад хүргэгдэнэ. Банкандаа хүсэлтээ гаргаснаар банкууд өөрсдийн зохих журмын дагуу шийдвэрлэнэ» гэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. Menedjment v zdravoohranenii_ysSl

    Бережливая поликлиника — это не просто модная тенденция, а необходимость. Как думаете, где можно пройти качественное обучение по менеджменту в здравоохранении? профессиональная переподготовка по организации здравоохранения аккредитация по организации здравоохранения Современные подходы к управлению в медицине помогают оптимизировать процессы. Интересно услышать мнения специалистов.

  2. Menedjment v zdravoohranenii_ovSl

    Вопрос организации здравоохранения и общественного здоровья сегодня стоит особенно остро. Как вы считаете, где можно пройти качественное обучение по менеджменту в здравоохранении? институт управления здравоохранением организация и управление в здравоохранении Профстандарт организации здравоохранения и общественного здоровья сейчас активно внедряется. Интересно услышать мнения специалистов.

Next Post
  • Шинэ мэдээ