Яармаг–Хархорины дүүжин тээврийн кабиныг 750 кг ачаатай туршиж байна

Дүүжин тээврийн кабин

Зураг (жишээ зураг: дүүжин тээврийн кабин, Рио-де-Жанейро): Wilfredor / Wikimedia Commons, CC0

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 11 минут зорчих дүүжин замын тээврийн ачаатай туршилт эхэлжээ. Туршилтын нэг хэсэг болгон системийн моторын тоормос болон аюулгүйн тоормосыг зориудаар ажиллуулах тул кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсолт хийх тохиолдол гарна.

Энэ тухай «Пом» группийн барилгын инженер Жуан Муниер «Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааны шалгалт 750 кг жинтэй ачаа бүхий кабины туршилтаар өнөөдөр үргэлжилнэ. Энэ бол системийн аюулгүй ажиллагааны туршилтын нэг хэсэг» гэжээ.

Тэрбээр олон нийтийн сүлжээ болон сэтгүүлчдийн асуултаас харахад гэнэтийн эвдрэл, гэмтэл осолд санаа зовж буй нь анзаарагдаж байна гэсэн. Мөн тус компани дэлхийн 90 орчим улсад ийм төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, Монголынхоос ч хүйтэн, зуны улиралд хэт халуун уур амьсгалтай оронд ямар нэгэн осолгүй ажиллаж байгаа гэж ярьсан байна. Ачаатай, өөрөөр хэлбэл 750 кг-ийн даац бүхий кабины туршилтыг амжилттай дуусгавал төслийн ажил дуусах шатандаа орно гэв.

Дүүжин тээврийн кабин 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна.

Туршилтыг есдүгээр сард эхлүүлсэн. Эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан. Дараа нь таван кабиныг хоосон горимоор ажиллуулсан. Дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилт хийнэ. Үүний дараа нийт 98 кабиныг хоосон болон 750 кг-ын ачаалалтайгаар системийн хэмжээнд бүрэн ажиллуулж, ашиглалтын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулах иж бүрэн туршилтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ