Н.Нандинхүсэл АНУ-ын оюутны лигт улирлаа хожлоор нээв

Теннесси мужийн Капитол, Нэшвилл

Зураг (Теннесси мужийн Капитол, Нэшвилл хот. Жишээ зураг): euthman / Wikimedia Commons, CC BY-SA 2.0

Монгол Улсын Гавьяат тамирчин, 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн Нямжавын Нандинхүсэл АНУ-ын оюутны лигт улирлаа хожлоор нээлээ.

Тэрбээр энэ улирлаас эхлэн NCAA-гийн нэгдүгээр зэрэглэлд хамаарах Теннесси мужийн их сургуулийн "Tennessee State Lady Tigers" багт тоглож эхэлсэн. Тус баг нээлтийн тоглолтондоо "Toccoa Falls Eagles" багийг талбайдаа хүлээн авч, тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авсаар төгсгөл хүртэл хадгалан 95:46 гэсэн харьцаагаар хожжээ.

Н.Нандинхүсэл гараанд гарч, нийт 17 минут тоглоод 9 оноо авч, 7 самбараас бөмбөг авсан байна. Багийнхаас Сома Камара 24 оноогоор тэргүүлсэн бол ЛаКлара Александер сэлгээнээс орж 12 оноо, 11 самбараас бөмбөг авлаа.

"Lady Tigers" дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар энэ сарын 6-ны Баасан гарагт "William & Mary Tribe" багийн талбайд зочлон тоглох хуваарьтай.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ