Шведийн археологичид XVII зууны үеийн байлдааны хөлөг онгоц олжээ

Шведийн далайн археологичид 1629 онд Стокголмийн ойролцоо живсэн гэж үзэж байгаа байлдааны хөлөг онгоцыг олсон байна.
XVII зуунд анхны аялалдаа гараад живсэн Applet хөлөг онгоц тухайн үедээ 64 ширхэг үхэр буу тээвэрлэж явжээ.

Applet-ийг 64 метрийн хэмжээтэй алдарт Vasa хөлөг онгоцтой цуг нэг газарт үйлдвэрлэсэн учир Vasa-гийн дүү хөлөг онгоц хэмээн нэрийддэг аж.

Далайн гүнээс олдсон хөлөг онгоцны бүтэц, хэмжээсүүд нь Vasa-гийнхтай ижилхэн учир археологичид Applet-ийг мөн гэдэгт итгэлтэй байжээ. Энэ нь онгоцны хэлтэрхийд хийгдсэн шинжилгээгээр ч нотлогдсон байна. 

Хөлөг онгоцны хажуугийн хэсгүүд сүйдсэн ч их бие нь доод тавцан хүртлээ өнгөрсөн 400 орчим жилийн хугацаанд хадгалагдан үлджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ