![]()
Зураг (Трансмонголын төмөр замын ачааны галт тэрэг, жишээ зураг): GerritR / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
2026 оны эхнээс 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл «Улаанбаатар төмөр зам» ХНН Монгол Улсын нутгаар нийтдээ 3,251 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг аялуулжээ.
Үүнээс 1,653 галт тэрэг ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд, 1,598 галт тэрэг БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд тус тус аялсан байна. Нийт аялсан чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн оны мөн үеэс 25 галт тэргээр илүү боловч жин, тонноор нь харьцуулбал буурсан үзүүлэлттэй байна.
Транзит буюу дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр нь зардал багатай, хамгийн ашигтай тээвэр юм. Мөн «Улаанбаатар төмөр зам» ХНН дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан 25 хувийн хөнгөлөлтийг бүрэн цуцалсан шийдвэрийг энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр шийджээ. Энэ нь тээврийн үр ашгийг улам нэмэгдүүлэх зорилготой гэж компаниас мэдээлэв.
скачать dle 12.0