![]()
Зураг (Цахим спортын тэмцээний тайз, жишээ зураг): DJTechYT / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Монголын цахим спортын «The MongolZ» баг Бээжинд болж буй Counter-Strike 2 тоглоомын Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээний хэсгийн шатыг нэг ч хожигдолгүй дуусгаж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
Нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж, хэсгийн шатны тоглолтууд дууслаа.
«The MongolZ» баг А хэсэгт нэг ч хожигдолгүй гурван дараалан ялалт байгуулсан. Тэд хэсгийнхээ эхний тоглолтод Бразилын «Legacy» багийг, хоёр дахь тоглолтдоо Шведийн «HEROIC» багийг хожсон. Шөвгийн дөрөвт шалгарахын төлөөх тоглолтод 11 дүгээр сарын 4-нд Бразилын «FURIA» багийг буулган авлаа.
Шөвгийн дөрвийн тоглолтууд энэ Бямба гарагаас буюу 11 дүгээр сарын 7-ноос эхэлнэ. Дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг «FURIA»-г хожсоноор манай баг VRS чансааны есдүгээр байранд бичигдэж байна.
Хэрэв «The MongolZ» энэ тэмцээнд амжилттай оролцвол 2027 оны хоёрдугаар сард зохиогдох томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох боломжтой болно.
скачать dle 12.0