Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг газрын зураг дээр харах цахим систем нээгдлээ

Хүрэн баавгай, жишээ зураг

Зураг (Хүрэн баавгай, жишээ зураг): Charles J. Sharp / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, иргэд олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам цахим систем боловсруулжээ. Баавгайн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэж, улсын хэмжээнд нөхцөл байдлыг нэгтгэн хянах боломжтой болсон байна.

Яамны мэдээлснээр 2026 оны 11 дүгээр сарын 4-ний байдлаар давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Системээр дуудлагын байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харуулах, өдөр, долоо хоног, сараар шүүж үзэх, шинээр мэдээлэл бүртгэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч, техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулж байгаа аж.

Цаашид аймаг, нийслэлийн мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглана. Мөн зөвхөн хүрэн баавгайгаас гадна байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг системд оруулахаар ажиллаж байна гэж яамнаас мэдээлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ