Авлигын хэрэгт холбогдсон Ли Зяньпинийг цаазалжээ

Лигийн цаазаар авах ялыг анх 2022 оны 9 дүгээр сард гаргасныг, 2024 оны 8 дугаар сард давж заалдах шатны шүүх хурлаар хэвээр баталсан байна.
Хятад улс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гарагт Өвөр Монголын Өөртөө Засах Орны албан тушаалтан асан Ли Зяньпинийг цаазалжээ. Тэрээр тус улсын түүхэнд, хамгийн их буюу 421 сая ам.долларын авлигын хэргээр ял сонсчээ.
Хөх хотын Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн эрх баригч, Коммунист намын Ажлын хорооны нарийн бичгийн дарга асан Ли-д анх 2022 оны есдүгээр сард цаазаар авах ял оноосон ба 2024 оны наймдугаар сард Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Цаазаар авах ялыг Улсын дээд шүүх зөвшөөрсний дараа, Өвөрмонголын шүүх гүйцэтгэсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Өмнө нь "64 настай Ли-г дунд шатны шүүх гурван тэрбум юань буюу 421 сая гаруй ам.долларыг хууль бусаар хувьдаа завшсан хэрэгт буруутай” гэж үзсэн нь Хятадын түүхэн дэх “хамгийн их мөнгөн дүн" бүхий авлигын хэрэг байсан гэж Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Ши Жиньпин 2012 онд БНХАУ-ын даргаар сонгогдож, Засгийн эрхэнд гарснаасаа хойш авлигатай тэмцэх компанит ажлыг засаглалынхаа загварын гол чиглэл болгосон. Тус компанит ажлын хүрээнд Батлан хамгаалахын 2 сайд, олон арван цэргийн албан тушаалтан болон сая гаруй намын албан тушаалтнууд шийтгэгдэж, ял сонссон тухай албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Ши Жиньпин энэ оны нэгдүгээр сард болсон Сахилгын хяналтын төв комиссын нэгдсэн хуралдаанд оролцохдоо “Эрх баригч Коммунист намыг ашиг сонирхлын бүлгүүдэд захирагдахгүйн тулд авлигатай шууд тэмцэхийг уриалж, намын бүх гишүүдээ авлигатай тэмцэх үйл ажиллагааг гүнзгий сурталчлах ёстой гэж үзэж байгаа ч, энэ хугацаанд авлигын хэргээр шийтгүүлж буй өндөр албан тушаалтнуудын тоо тасралтгүй нэмэгдсээр байна” гэв.
Өнгөрсөн жил Сахилгын хяналтын төв комиссоос дээд түвшний 45 "бар" гэж нэрлэгдсэн буюу өндөр албан тушаалтнуудын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээ зарласан бол энэ жил тухайн тоо “54”-д хүрсэн гэж Хонконгод төвтэй “South China Morning Post” даваа гарагт мэдээлэв.
Ноён Ши-ийн авлигын эсрэг компанит ажил нь дэлхий нийтийн анхаарлыг татсан бөгөөд энэ нь түүнд эрх мэдлээ бэхжүүлэх боломжийг олгосон гэж шүүмжлэгчид үзэж байна.
Эх сурвалж: thehindu.com
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ