УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Шинэ Зеланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг өнөөдөр (2025.02.27) хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, сургамжаа цэгнэн дүгнэсний үндсэн дээр энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор буюу Шинэ Зеландын жишгээр хийсэн нь төлөөллийн засаглалын тогтолцоог өргөжүүлж, парламентын дархлаа, цаашлаад ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэл болсныг онцлон тэмдэглэв.
Монгол Улс нь Шинэ Зеландын улс төрийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчин, тухайлбал, 2000 оны эхээр Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийг Шинэ Зеландын туршлагад үндэслэн боловсруулж байсныг дурдаж, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүд хоорондын солилцоог идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын зарим гишүүн, төлөөлөгчид Шинэ Зеланд Улсад айлчилж, тус улсын татварын шинэчлэлийн бодлоготой танилцаж, туршлага судалсанд баяртай байгаагаа хэлэв. Хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Түүнчлэн, тэрбээр Шинэ Зеландын өндөр технологид түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй, фермерүүдийн хоршооны туршлагыг судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдэгт итгэлтэй байна гэв.
Шадар сайд, Гадаад хэргийн сайд У.Питерс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан хөгжиж, нийгэм, улс төрийн салбарт өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимд олон удаа сонгогдон ажиллаж буй тэрбээр хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг дэмжих, Монгол Улсын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өөрийн зүгээс бүхий л талаар дэмжихээ нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.      
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. dfd

    YSL-ийн дуураймал цүнхДээд зэрэглэлийн, оёдол бүхий арьс нь зөөлөн мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ маш бат бөх чанартай бөгөөд хуучирч элэгдэх шинж тэмдэгт тэсвэртэй, хуучны хэв маяг бүхий алтлаг өнгийн тоноглолтой. Цүнхний их биеийг голчлон зөөлөн Наппа (Nappa) арьсаар урлаж, LV-ийн дуураймал цүнх"chevron" буюу сумны ховил хэлбэрийн эсвэл геометрийн хэлбэртэй оёдлын хээгээр чимэглэсэн байдаг бол зарим загварын ар талд зүрхэн хэлбэрийн оёдол эсвэл "Double G" тэмдэг бүхий дүрслэл байрладаг. Хамгийн алдартай загвар нь "Double G" товх бүхий тагтай хийцтэй, дотор талдаа хангалттай зайтай бөгөөд Mini (маш жижиг), Small (жижиг), Medium (дунд) гэсэн хэмжээний сонголтуудтай.Dior-ийн дуураймал цүнх

  2. hjaer

    rolex daytona falsi Энэхүү материал нь зэврэлтэд онцгой тэсвэртэй төдийгүй өнгөлөх үед өвөрмөц гялбааг бий болгодог. Гараар ороодог эрт үеийн Valjoux механизмаас эхлээд өнөөгийн өөрсдийн үйлдвэрлэсэн (in-house) калибр хүртэлх бүхий л үеийн Daytona загварууд нь цуглуулагчид болон дэлхийн дуудлага худалдааны зах зээлд үргэлж өндөр эрэлттэй, үнэ цэнтэй байсаар ирсэн билээ.repliche rolex

Next Post
  • Шинэ мэдээ