![]()
Зураг (Төрийн ордон, Улаанбаатар): xiquinhosilva / Wikimedia Commons, CC BY 2.0
Засгийн газар өчигдөр (10 дугаар сарын 28) хуралдаж, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод түвшинг тогтоох тухай тогтоол гаргажээ. Ингэснээр өмнө нь цалин нь нэмэгдээгүй байсан зарим салбарын албан хаагчдын цалин 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс тодорхой хэмжээгээр өснө.
Шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө. Түүний танилцуулснаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд 4,330 төрийн байгууллагад 213.6 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Албан хаагчдыг төрлөөр нь авч үзвэл:
Эндээс харахад нийт төрийн албан хаагчийн бараг гуравны хоёр нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Өнөөдөр гарсан тогтоол нь тэдний цалингийн доод түвшинтэй холбоотой.
Жишээ нь эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн их эмчийн цалин өмнө нь 2,027,000 төгрөг байсан бол 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс 2,339,000 төгрөг болно. Энэ нь 312,000 төгрөгөөр буюу ойролцоогоор 15 хувиар нэмэгдэж байгаа хэрэг юм.
Яамны танилцуулгад салбар тус бүрийн цалингийн хүснэгтүүд, мөн Улаанбаатар, аймаг, сумын албан хаагчдын цалингийн ялгааг харуулсан материал багтжээ. Иймд албан хаагч бүр өөрийн албан тушаал, ажиллаж буй байршлаасаа хамаарсан нэмэгдлийн дүнг холбогдох байгууллагаасаа лавлах боломжтой. Бусад салбарын нэмэгдлийн дүн энэ мэдээнд бүрэн тусгагдаагүй байгааг тэмдэглэе.
скачать dle 12.0