Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 11 бүтээлтэй «Улаанбаатар» пянз 10-р сарын 30-нд нээлтээ хийнэ

Пянз тоглуулагч, жишээ зураг

Зураг (Пянз тоглуулагч, жишээ зураг): M. Johnson / Wikimedia Commons, CC BY 2.0

Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, «Улаанбаатар» соёлын брэнд бий болгох зорилгоор «Улаанбаатар» пянзыг бүтээжээ. Пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хийсэн байна.

«Улаанбаатар театр» ОНӨТҮГ-ын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар «Авьяасаар бүтээсэн 20 жил» уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой гэдгийг онцоллоо. Пянзыг Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой болон нийслэл хотын 387 жилийн ойд зориулан хийжээ.

«Улаанбаатар» пянзанд дараах 11 хөгжмийн бүтээл багтсан байна:

  1. Миний Улаанбаатар
  2. Дөрвөн уул
  3. Хангарьдын дуулал
  4. Үйлсийн сайхан Улаанбаатар
  5. Улаанбаатарын тухай дуу
  6. Улаанбаатарын үдэш
  7. Хангарьд
  8. Модун
  9. 1963
  10. Ай наанаа
  11. Айсуй хүлгийн төвөргөөн

Пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:40 цагт «Улаанбаатар театр»-ын «Үзэсгэлэнгийн танхим»-д болно.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ