![]()
Зураг (Улаанбаатар хотын төв, дээрээс харахад): kelapstick / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр өчигдөр мэдээлэв.
Тэрбээр орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс одоогоор 77-г нь чөлөөлсөн гэжээ. Үлдсэн талбайн хувьд найман аж ахуйн нэгжтэй тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд удахгүй тохижилтын ажил эхэлнэ. Газар шороо, суваг шуудууны ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж байгаа бол Хаан банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтыг хийнэ.
Нийт 4.58 га талбай бүхий хүрээлэнд олон нийтэд зориулсан дараах орчныг төлөвлөжээ:
Ногоон нуур орчмыг нийслэлийн төсвөөр хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг. Үүнээс энэ онд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна. Хүрээлэнг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Өмнө нь нийслэлийн дарга Б.Пүрэвдагва Ногоон нуур орчмын 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулна гэж мэдэгдэж байсан.
скачать dle 12.0