Японы ерөнхий сайд Синдзо Абэ короновирусыг эмчлэх эм болон вакцин бүтээхэд 800 сая доллор гаргана


Мягмар гаригт Японы ерөнхий сайд Синдзо Абэ короновирусыг эмчлэх эм болон вакцин гаргах боловсруулалтанд 800 сая доллар гаргах тухай мэдэгдсэнийг NHKтелесувагмэдээллэв.
Абэ COVID-19-тэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэхийг уриалсан бөгөөд түүний бодлоор одоо энхий ээлжийн үүрэг нь эм бүтээх дараа нь вакцин.
"Халдварт өвчинд хил хязгаар байдаггүй "- гэж тэр санууллаа.
Японы засгийн газрын тэргүүн, энэ хуваарилагдсан 800 сая долларын 234 сая орчим доллар нь, цар тахалтай тэмцэх хүрээнд бэлэн байдлыг хангах инновацийн Холбоонд (CEPI) зарцуулагдана гэж цохон тэмдэглэжээ.
5-р сарын 4-нд шинжээчүүдтэй урт хугацаагаар зөвлөлдсөний дараа Японы Засгийн газрын тэргүүн онц байдал зарлан тавдугаар сарын 31 хүртэл сунгахаа зарлав. Үүний зэрэгцээ эрх баригчид, хэд хэдэн бүс нутагт хэрэв нөхцөл байдал боломж олговол хязгаарлалтыг эрт цуцлах боломжтой гэж иргэдэд тайлбарлан итгэл найдварыг үлдээлээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, Японд өвчилсөн хүний тоо 15 мянга гаруй үүнээс 536 хүн нас барж, 4,156 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарав.

Орчуулсан:Ц.Пүрэвдоржскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ