ЭМЯ: Сүүлийн 24 цагт 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барсан байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий дахинд нийт 76 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ. Нас баралтын хувь одоогоор Франц улсад 19 хувьтай, Англид 15 хувьтай байна. Дэлхийн хэмжээнд нас баралтын хувь одоогоор 7 хувь байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэдгийг албаныхан мэдээллээ. 

Манай улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 42 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 14 нь эдгэрч эмнэлгээс гарсан. 28 хүн эмчилгээнд хамрагдаж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, хэллээ.

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 107 шинжилгээ (PCR) хийжээ. Тодруулбал, ХӨСҮТ болон нийслэлийн ажиглах байруудад байгаа хүмүүст, мөн Дорноговь, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 82 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд мөн халдвар илрээгүй байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст 2-3 удаагийн давтан шинжилгээ хийгээд байгаа аж.

ХӨСҮТ-д 107 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бол улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 986 хүн ажиглалтанд байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. Alkaday

    https://buystromectolon.com/ - Stromectol

  2. vv

    Rolex-ийн хуулбар цагнуудТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй.Panerai-ийн хуулбар цагнууд Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.IWC-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ