Нийслэлд томуу, томуу төст өвчний улмаас Түргэн тусламжийн дуудлага 56.7 хувиар өсч, өрхийн эмнэлгүүд ажлын цагаа уртасгана

Зураг (Нэгдүгээр төв эмнэлэг, Улаанбаатар)

Зураг (Нэгдүгээр төв эмнэлэг, Улаанбаатар): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн аж. Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе 11 дүгээр сарын 19–24-нд тохиосон гэж тус газар дурджээ.

Өвчлөл нэмэгдэж байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгт суурилан зохион байгуулах, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангах арга хэмжээ авахаар болжээ. Өрхийн эмнэлгүүд 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагаас эхлэн ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн байгууллагаас томуугийн халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, дулаан хувцаслах, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийхийг зөвлөжээ. Нийслэлийн 9 дүүргийн өрхийн эмнэлэгтэй холбогдох утасны дугаарыг мөн танилцуулсан байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ