Д.Трамп АНУ-д халдварын тохиолдлын тоо өндөр байгааг “бахархууштай” гэж мэдэгджээ

Трамп өөрийгөө маш ухаантай хүн гэж хэлжээ

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо өндөр байгаа нь олон хүнийг шинжилгээнд хамруулж буйг илэрхийлж байгаа тул бахархууштай юм гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Д.Трампаас Латин Америкийн орнууд, ялангуяа Бразилын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох эсэх талаар асуухад, бид энэ талаар хэлэлцэж байгаа гэж хариулжээ. Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 250 мянга давснаар дэлхийд гуравдугаарт бичигдэж эхэлсэн юм.
“АНУ халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа нь дэлхийн аль ч улс орноос илүү олон хүнийг шинжилгээнд хамруулсантай холбоотой. Би үүнийг бахархууштай гэж үзэж байна. Энэ бол мэргэжилтнүүдийн нөр их хүч хөдөлмөрийн үр дүн юм” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д халдварын 1.5 сая тохиолдол бүртгэгдэж, 92 мянга орчим хүн нас баржээ.
Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ff

    Vacheron Constantin-ийн хуулбар цагӨндөр нарийвчлал, тогтвортой байдал,vacheron constantin-ийн хуулбар цаг эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг;vacheron constantin-ийн хуулбар цаг эдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.Tudor-ийн дуураймал цаг

Next Post
  • Шинэ мэдээ