Энэ онд 5,3 тэрбум гар утас хог руу хаягдана


Энэ онд 5.3 тэрбум ширхэг гар утас дахин боловсруулагдахгүйгээр хог руу хаягдана гэж цахилгаан, электрон тоног төхөөрөмжийн хаягдлын олон улсын чуулган үзэж байна. Энэ тооцооллыг дэлхийн худалдааны мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд байгаль орчинд асар хөнөөлтэй электрон хаягдлын хэмжээ улам нэмэгдсээр байгааг анхаарууллаа.  

Ихэнх хүмүүс хуучин утсаа дахин боловсруулахын оронд хадгалдаг байна. Ашиглахаа больсон хуучин гар утасны цэнэглэгчийн доторх зэс, батерейны гол түүхий эд болох кобальтийг дахин боловсруулахын чухлыг чуулганд оролцогчид онцоллоо.

Дэлхий даяар ойролцоогоор 16 тэрбум утас байгаа бөгөөд Европ дахь нийт гар утасны гуравны нэг нь хэрэглээнд ашиглагддаггүй байна.

Угаалгын машин, талх шарагчаас эхлээд таблет, компьютер, утас, GPS төхөөрөмж зэрэг бүх төрлийн цахилгаан болоод электрон хог хаягдал 2030 он гэхэд жилд 74 сая тонноор нэмэгдэнэ гэж судлаачид үзэж буй.    

Одоогоор дэлхийн хэмжээнд электрон хаягдлын ердөө 17 хувийг нь л дахин боловсруулдаг аж. Энэ хэмжээг ирэх онд 30 хувь болгож нэмэгдүүлэх зорилтыг чуулганд оролцогчид тавьжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ