ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тохиолдол буурч байна

Сүүлийн найман долоо хоногийн хугацаанд дэлхий даяар сармагчны цэцэг өвчний тохиолдол буурсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Гэсэн ч зарим оронд өвчний тархалт их байгаа талаар тэрбээр онцолсон байна. 
 
ДЭМБ-ын хорооны хурал дээр үг хэлэхдээ тэрбээр "зарим оронд сармагчны цэцэг өвчин оргил үе дээрээ байгаа"-г онцолжээ. Тэр дундаа Ган улсыг нэрлэсэн бөгөөд энэ улсад сармагчны цэцэг өвчний улмаас дөрвөн хүн нас барсан байна.
 
Гебрейесусийн мэдэгдсэнээр, ихэнх оронд сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин, зарим оронд эмчлэх эм хүрэлцээгүй байгаа гэнэ. Гэсэн ч сүүлийн найман долоо хоногийн хугацаанд энэ өвчний тохиолдол буурсан нь итгэл найдвар төрүүлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.
 
Энд дуулгахад, энэ өвчин салхин цэцэгтэй адилхан бөгөөд сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ