Канадын Төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөснөө зарлав


Канадын Төв банк лхагва гарагт бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, жишиг хүүг 3.75 болгон өсгөж буйгаа зарлалаа.

Ийнхүү тус улсын Төв банк бодлогын хүүгээ энэ онд зургаа дахь удаагаа өсгөж байгаа юм.

Мөн бодлогын хүүгээ өсгөхийн сацуу балансын хэмжээг үргэлжлүүлэн бууруулах замаар инфляцын дарамтыг бууруулна хэмээн мэдэгдсэн байна.

Канадын Төв банкны ерөнхийлөгч Тифф Маклем хэлэхдээ, мөнгөний хатуу чанга бодлогоос гарах хугацаа ойртож байгаа ч хараахан дуусаагүй байна гэжээ.

Тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 3.25 хувь байсан бол ирэх онд 1 хувь, 2024 онд 2 хувь болж буурснаар зээлийн хүүгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө хэмээн Төв банк таамаглаж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ