Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү соёлын өдрүүдийн нэг хэсэг нь ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгийн зөвлөх 7 эмч энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Улсын нэгдүгээр эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд байрлан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.
Энэхүү үзлэгийн үеэр уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн, резидент эмч нар дагалдан суралцаж, ур чадвараа дээшлүүлж байгаа юм.