“Эрүүл идэвхтэй насжилтыг дэмжье" хэлэлцүүлэг боллоо

ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс ахмад настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. (2025.12.24)
 
Хэлэлцүүлгээр, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны цогц тусламж үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Оюунханд, БГД-ын Ахмадын хөгжлийн төвийн арга зүйч Н.Гандулам, “Зөв хандлага-эрхэм андууд” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтөгс төгс нар ахмадын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, сайн туршлага, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулсан.


 
Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ахмадын эрүүл мэндийн дэмжих төв, асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохицуулалтаар хангаж, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих арга хэмжээг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал солилцов.
 Тус уулзалт хэлэлцүүлэгт Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо, 9 дүүргийн ахмадын хороо, Ахмадын хөгжлийн  төв, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцлоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. yy

    Balenciaga цүнхний дуураймалLouis Vuitton нь 1854 онд Францын Парис хотод байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай, тансаг зэрэглэлийн загварын орнуудын нэг юм. Анх аян замын авдар,Hermès цүнхний дуураймал чемодан үйлдвэрлэж эхэлсэн энэхүү брэнд нь өнөөдөр дахин давтагдашгүй чанар, сэтгэл татам загвараараа дэлхий дахинаа танигджээ.Өдөр тутмын хэрэглээнд нэн тохиромжтой,Chanel цүнхний дуураймалбагтаамж сайтай хөнгөн цүнх.Аян замын хэв маягийг шингээсэн, хотын амьдралд тохирсон сонгодог загвар.Дэгжин, ажил хэрэгч загвартай бөгөөд бариултай болон мөрний оосортойгоор ашиглах боломжтой.Burberry цүнхний дуураймал

Next Post
  • Шинэ мэдээ